Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-08-26
Дугаар 28
Хэргийн индекс 116/2019/0023/З
Шүүх Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Батбаярын Оюун
Нэхэмжлэгч "Н" ХХК
Хариуцагч МХГ
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд "А" ХК
Маргааны төрөл Ашигт малтмал, Төрийн хяналт шалгалт
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

         1.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8, 10.12.1,  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн  6 дахь хэсгийн 6.10-д заасныг  баримтлан, нэхэмжлэгч “Н” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  “А” ХК-д  тусгай зөвшөөрлийн  талбайг хэтрүүлэн үйл ажиллагаа явуулсан зөрчилд, шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахыг Дорнод аймгийн МХГ /дарга Д.Мөнхтуяа/-д  даалгасугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  48 дугаар зүйлийн 48.1-д   зааснаар  нэхэмжлэгч “Найнги “ХХК-ийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Мэргэжлийн хяналтын газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  “Н” ХХК-д  олгосугай.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2  дахь хэсэгт зааснаар шүүхийн  шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, гуравдагч этгээд  нар  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

                                                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.ОЮУН          

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.