Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-01-31
Дугаар 81
Хэргийн индекс 128/2018/0916/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Сандагдоржийн Төмөрбат
Нэхэмжлэгч А.Е
Хариуцагч ЦЕГ
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд -
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5,  Цагдаагийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.1.1, 78 дугаар зүйлийн 78.1, 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Е “Цагдаагийн ерөнхий газрын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/576 дугаар тушаал, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” А/2.. дугаар тушаалуудыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулж, Ц д х А.Е зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймаг дахь ЦГ-ын З т д эгүүлэн томилуулах” шаардлага бүхий Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.ТӨМӨРБАТ

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.03.28 221/МА2019/0185 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Цолмонгийн Сайхантуяа А.Е Цагдаагийн ерөнхий газрын дарга
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.05.22 170 Улсын дээд шүүх Чулууны Тунгалаг А.Е Цагдаагийн ерөнхий газрын дарга