Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-01-10
Дугаар 29
Хэргийн индекс 128/2018/0793/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Сандагдоржийн Төмөрбат
Нэхэмжлэгч Т ХХК
Хариуцагч “А м, г т г К х
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд -
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.4, 34.6, 34.7, 35 дугаар зүйлийн 35.12 дахь хэсэгт заасныг баримтлан А м, г т г К х-т холбогдуулан гаргасан “А м, г т г К х д-ын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 8. дүгээр шийдвэрийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг  хүчингүй болгуулах, “Т” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-013111 тоот тусгай зөвшөөрлийг сэргээхийг А м, г т г К х-т  даалгах” шаардлага бүхий “Т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.03.13 221/МА2019/0147 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Ганзоригтын Билгүүн "Т" ХХК Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.05.20 167 Улсын дээд шүүх Бямбаагийн Мөнхтуяа Т ХХК Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст