Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-09-06
Дугаар 30
Хэргийн индекс 116/2019/0026/З
Шүүх Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Батбаярын Оюун
Нэхэмжлэгч "Н" ХХК
Хариуцагч МХГ
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ашигт малтмал, Төрийн хяналт шалгалт
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн  107.1, 107.5 дахь  хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

      1. Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.10, Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.2-т зааснаар  гомдол гаргагч  “Н” ХХК-ийн, МХГ-ын БОХУБ-ид  холбогдуулан гаргасан гомдлын шаардлагыг хангаж, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0165577 дугаар шийтгэлийн хуудас, Эрх бүхий албан тушаалтны 12-040317-06 тоот даалгаврыг бүхэлд нь хүчингүй  болгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн  48.1-д зааснаар  гомдол гаргагч “Н” ХХК-ийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч  Дорнод аймгийн МХГ-аас 70200 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгч “Н” ХХК-д олгосугай.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т  зааснаар энэхүү  шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргагч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсанаас хойш таван хоногийн дотор  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                                        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                Б.ОЮУН                   

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.