Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-08-15
Дугаар 10
Хэргийн индекс 122/2019/0005/З
Шүүх Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Бямбаагийн Мөнх-Эрдэнэ
Нэхэмжлэгч Э
Хариуцагч Сүхбаатар аймагийн ИТХ
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн албан хаагчийн хөдөлмөр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, Төрийн албаны тухай хуулийн  /2002 оны / 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн № 09 дүгээр тогтоол, мөн аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн № Б/109 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулж, Ч.Э-ийг урьд эрхэлж байсан Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар эгүүлэн тогтоож, Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 2002 оны 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Ч.Э-ийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны нийт 15,563,227 төгрөгөөс зохих татвар, суутгалыг хасч олгохын хариуцагчид даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгнөөс 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, илүү төлсөн 70200 төгрөгийг нэхэмжлэгчид олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 


[1] Хавтаст хэргийн 108-111 дүгээр хуудас

[2] Хавтаст хэргийн 31 дүгээр хуудас

[3] Хавтаст хэргийн 32 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 29 дүгээр хуудас

[5] Хавтаст хэргийн 30 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 231-237 дугаар хуудас

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.