Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-06-18
Дугаар 123/ШШ2019/0013
Хэргийн индекс 123/2019/0013/З
Шүүх Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Чирчинийн Одсүрэн
Нэхэмжлэгч "Г.С" ХХК
Хариуцагч С.С.З.Д
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч
  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 54.2, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Г.С” ХХК-ийн нэхэмжлэлтэй С.С.З.Д холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн “Төв аймгийн С.С.З.Д-н 2018 оны 03 дугаар сарын 13-ны Б/15 тоот захирамжийг хүчингүй болгуулах”нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйл 50.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг “Г.С” ХХК-д буцаан олгосугай.

 

  1. Захирамжийг “Г.С” ХХК-д хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Шаравдоржид даалгасугай.

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т зааснаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл бичгээр гарсан өдрөөс нь хойш 7 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.ОДСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.