Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2018-06-18
Дугаар 123/ШШ2019/0014
Хэргийн индекс 123/2019/0004/З
Шүүх Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Чирчинийн Одсүрэн
Нэхэмжлэгч Д.Б
Хариуцагч Т.Ө.А И.Т.Х
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.5, Төрийн албаны тухай хуулийн /2017 оны/ 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.7, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3, 48.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-н “Т.ө.а-н И.Т.Х-н даргын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 03 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.    

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.08.22 221/МА2019/0437 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Дэмбэрэлийн Батбаатар Д.Б Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга