Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-06-25
Дугаар 123/ШШ2019/0015
Хэргийн индекс 123/2019/0005/З
Шүүх Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Чирчинийн Одсүрэн
Нэхэмжлэгч Д.Х ХХК
Хариуцагч А.Сумын З.Д
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд З.Б ХХК
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч
  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан “Д.Х” ХХК-ийн захирал, Төв аймгийн А сумын З.Д нарын “Д.Х” ХХК-ийн эзэмшлийн 10 га газрын хэмжээ, байршлыг өөрчлөн газар эзэмшүүлэх захирамж гаргах, сумын газрын даамал газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох, газрын кадастрын зураглалыг мэдээллийн санд бүртгүүлж баталгаажуулах, газар эзэмшүүлэх гэрээ хийхээр тохиролцсон” эвлэрлийг баталж, “Д.Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйл 50.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Захирамжийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Шаравдоржид даалгасугай.
  4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай. 
Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.