Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-06-04
Дугаар 12
Хэргийн индекс 111/2019/0005/З
Шүүх Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Сангибатын Сайнбилэг
Нэхэмжлэгч Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя” НҮ-ТББ
Хариуцагч Баянхонгор аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Жаргалант сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд “Буянцэцэн” ХХК
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.3, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дахь хэсгийг тус тус баримтлан “Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя” НҮ-ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн “Журам батлах тухай” 2/11 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Засаг дарга Д.Сайнбилэг болон “Буян цэцэн” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн “Баянхонгор аймгийн Жаргалант сумын Бөөргийн баруун салаа болон Уулзвар хэмээх газарт нөхөн сэргээлтээр ажиллах “Буян цэцэн” ХХК, Жаргалант сумын Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээг илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Нэхэмжлэгч “Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя” НҮ-ТББ улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.