Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2019-08-30
Дугаар 00022
Хэргийн индекс 126/2019/0020/З
Шүүх Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Жамсранжавын Ганчимэг
Нэхэмжлэгч Х.И
Хариуцагч аймгийн ГХБХБГ
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

 болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Ганчимэг би Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдох “Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/34 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан буюу аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын инженер хайгуул, мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг нөхөн хийлгүүлэх” шаардлага бүхий Х.И /РЮ/-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.И Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ“... Х.И би энэхүү тушаалыг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

            1. Х.Идэр намайг 2019 оны 04 сарын 03-ны өдрөөс 04 сарын 26-ны өдрүүдэд ээлжийн амралттай байх хугацаандаа эрүүл мэндийн шалтгаанаар шинжилгээ, эмчилгээ хийлгэж байх үед буюу 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр үндэслэлгүйгээр ажлаас халсан юм. Ийнхүү ажлаас халахдаа захиргааны байгууллага, албан тушаалтан нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан “Оролцогчийг сонгох”, “Сонсох ажиллагаа явуулах” хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй. Энэ нь захиргааны үйл ажиллагааны тусгай зарчим болох “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчимд нийцээгүй.

            2. Намайг Төрийн албаны тухай хуулийн 47.1.1 дэх хэсэгт заасан “... удаа дараа / 3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” үндэслэлээр ажлаас халсан. Х.И би албан үүргээ хангалтгүй биелүүлж, ийнхүү хангалтгүй биелүүлсний улмаас нэг ч удаа сахилгын шийтгэл авч байгаагүй бөгөөд төрийн албанд хичээн ажиллаж ирсэн юм. Ийнхүү ажиллахдаа мэргэжилтнээс хэлтсийн даргыг хүртэл дэвшин ажиллаж ирсэн. Намайг ажлаас халсан үндэслэл нь бодит байдалд нийцэхгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5 дахь хэсэгт заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд ч нийцэхгүй шийдвэр болсон байна. ... Иймд Хөвсгөл аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/34 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан буюу аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын инженер хайгуул, мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг нөхөн хийлгүүлж өгнө үү” гэжээ.  

Нэхэмжлэгч Х.И, хариуцагч Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Г нар 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээндээ “1.Нэхэмжлэгч Х.И нь Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/34 тоот тушаалаар үндэслэлгүйгээр халагдсан тухай маргаантай асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу талууд харилцан тохиролцож Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн тоот тушаалаа цуцалж, нэхэмжлэгч Х.И-ийг инженер хайгуул, мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн томилж, 2019 оны 5 дугаар сарын 492094 /дөрвөн зуун ерэн хоёр мянга ерэн дөрвөн/ төгрөгийн цалин, 6 дугаар сарын 492094 /дөрвөн зуун ерэн хоёр мянга ерэн дөрвөн/ төгрөгийн цалин, нийт 984188 /есэн зуун наян дөрвөн мянга нэг зуун наян найман/ төгрөгийн хөдөлмөрийн хөлс цалинг нөхөн олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцохыг зөвшөөрч харилцан тохирч эвлэрч байна. 2.Нэхэмжлэгч Х.И нь хариуцагч Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас цаашид дээрх үйлдэлтэй холбогдуулж гэм хорын хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй” хэмээн маргааныг эвлэрлээр дуусгахаар болжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.И-ийн Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/34 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан буюу аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын инженер хайгуул, мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг нөхөн хийлгүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулав.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х.И, хариуцагч Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Г нар 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн тоот тушаалаа цуцалж, нэхэмжлэгч Х.И-ийг инженер хайгуул, мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн томилж, 2019 оны 5 дугаар сарын 492094 /дөрвөн зуун ерэн хоёр мянга ерэн дөрвөн/ төгрөгийн цалин, 6 дугаар сарын 492094 /дөрвөн зуун ерэн хоёр мянга ерэн дөрвөн/ төгрөгийн цалин, нийт 984188 /есэн зуун наян дөрвөн мянга нэг зуун наян найман/ төгрөгийн хөдөлмөрийн хөлс цалинг нөхөн олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцохыг зөвшөөрч, нэхэмжлэгч хариуцагч Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас цаашид дээрх үйлдэлтэй холбогдуулж гэм хорын хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй хэмээн эвлэрчээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ” гээд 20.1.1-д “... хариуцагчтай эвлэрэх”,

Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ” гээд 21.1.1-д “... нэхэмжлэгчтэй эвлэрэх ...”  гэжээ.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-т “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, ... хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”,

68.4-т “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан буулт хийж эвлэрэн хэлэлцэж байгаа нь хуульд харшлаагүй, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.И, хариуцагч Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Г нар:

“Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн тоот тушаалаа цуцалж, нэхэмжлэгч Х.И-ийг инженер хайгуул, мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн томилж, 2019 оны 5 дугаар сарын 492094 /дөрвөн зуун ерэн хоёр мянга ерэн дөрвөн/ төгрөгийн цалин, 6 дугаар сарын 492094 /дөрвөн зуун ерэн хоёр мянга ерэн дөрвөн/ төгрөгийн цалин, нийт 984188 /есэн зуун наян дөрвөн мянга нэг зуун наян найман/ төгрөгийн хөдөлмөрийн хөлс цалинг нөхөн олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцохыг зөвшөөрч, нэхэмжлэгч хариуцагч Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас цаашид дээрх үйлдэлтэй холбогдуулж гэм хорын хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй” хэмээн тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.И-т олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                 Ж.ГАНЧИМЭГ

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.