Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-02-01
Дугаар 82
Хэргийн индекс 128/2019/0678/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Нанзадын Дамдинсүрэн
Нэхэмжлэгч “М” ХХК
Хариуцагч МУЗГ ,АМГТГ
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд -
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны   хэрэг   шүүхэд   хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  106  дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 53 дугаар зүйлийн 53.1.1, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 4.6  дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Зуунмод, Зуунмод-1 нэртэй газарт орших 4968.12, 1136.37 гектар талбайн ашигт малтмалын хайгуулын XV-0. XV-00дугаар тусгай зөвшөөрөлтэй дүйцэхүйц хэмжээний хайгуулын тусгай зөвшөөрлийг “М” ХХК-д олгохгүй байгаа МУЗГ ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгчид нөхөн олговор олгох асуудлыг шийдвэрлэхгүй байгаа МУЗГ , АМГТГ ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, урьд эзэмшиж байсан хайгуулын тусгай зөвшөөрлийн газрын шинж чанарыг алдагдуулахгүйгээр боломжит хайгуулын талбай олгохыг МУЗГ т даалгуулах, “М” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV-0. XV-00дугаар тусгай зөвшөөрөл нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу хориглосон талбайтай бүхэлдээ давхцаж, үйл ажиллагаа явуулах боломжгүй харилцаа байсан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.