Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-05-08
Дугаар 280
Хэргийн индекс 128/2019/0032/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Даваанямын Оюумаа
Нэхэмжлэгч Т.Г
Хариуцагч УБЕГ
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд 3 БЭХА, Э ХХК
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 оны 06 дугаар сарын 25-ны өдөр/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны 06 дугаар сарын 19-ний өдөр/ хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр/-ийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн 8.1.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай /2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 8 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 21.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Гнэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Денверийн гудамж, Голден вилл цогцолбор орон сууцны хорооллын 103 дугаар байрны 304 тоот 149.35 м.кв талбайтай орон сууц болон мөн байрны С-37 тоот гараашийг тус тус Т.Г нэр дээр бүртгэхийг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.07.03 221/МА2019/0368 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Ноостын Хонинхүү Т.Г Улсын бүртгэлийн ерөнхий газар, Оюуны өмчийн газар