Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-05-21
Дугаар 00015
Хэргийн индекс 119/2019/0001/З
Шүүх Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Пүрэвсүрэнгийн Ууганцэцэг
Нэхэмжлэгч Э.С
Хариуцагч ШК
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 106.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.5, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтуудыг тус тус баримтлан ОАЗДДБСУГД-ын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/56 дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар байгуулагдсан төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сул орон тоог нөхөх иргэдийг сонгон шалгаруулах шалгалтын комиссын “2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн комиссын хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 26 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтад оролцогч Э.С-гийн ярилцлагын шалгалтыг 9.8 оноогоор дүгнэсэн шийдвэр”-ийг дахин шинэ акт гаргах хүртэл буюу 2 /хоёр/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

            2. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ШК /БСУГ/ нь Э.С-гийн ярилцлагын шалгалтыг дахин явуулж, үнэлгээ хийж сонгон шалгаруулалтын дүнг гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

            3. Шүүхээс тогтоосон 2 /хоёр/ сарын хугацаанд ярилцлагын шалгалтыг явуулж, сонгон шалгаруулалтын үнэлгээг гаргасан захиргааны шинэ акт гаргаагүй тохиолдолд Э.С-гийн ярилцлагын шалгалтыг 9.8 оноогоор дүгнэсэн ШК-ын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэрийг хүчингүй болсонд тооцсугай.

            4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг заасныг баримтлан нэхэмжлэгч Э.С-гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ШК /БСУГ/-оос 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

            5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           П.УУГАНЦЭЦЭГ

                                                    

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.