Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-07-30
Дугаар 00022
Хэргийн индекс 126/2014/0063/з
Шүүх Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Доржийн Сарангэрэл
Нэхэмжлэгч Н.Д
Хариуцагч ХАМСЗД, ХАУБХ
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Г.Л, Д.Б
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.48 133 дугаар зүйлийн 133.6-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 33 дугаар зүйлийн 33.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 60 дугаар зүйлийн 60.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003.06.19/ хуулийн  3 дугаар зүйлийн 3.2, 4 дүгээр зүйлийн 4.1, 13 дугаар зүйлийн 13.5.8, 15 дугаар зүйлийн 15.2,  Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2018.06.21/-ийн 22 дугаар зүйлийн 22.2  дахь заалтуудыг тус тус баримтлан Н.Д-ийн ХАМСЗД, мөн АУБХ-т холбогдуулан гаргасан “ХАМСЗД-ын 2004 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 210701367 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ, УБХ-ийн 2004 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 0074429 тоот үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Нэхэмжлэгч Н.Д нь Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №18 тоот шийдвэрийг “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай” хүсэлт гаргасан бөгөөд улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй.

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.САРАНГЭРЭЛ      

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.