Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-09-26
Дугаар 12
Хэргийн индекс 117/2019/0014/З
Шүүх Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Володягийн Цэрэнрагчаа
Нэхэмжлэгч Ч.Л
Хариуцагч ДУАЗД
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.1, 106.3.13, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Лгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж,  Дундговь аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрхийн зарим хэсгийг хүчингүй болгох тухай” А/385 тоот захирамжийг хүчингүй болгож, үлдсэнийг буюу Дундговь аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрх дуусгавар болгох тухай” А/254 тоот захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт заасныг  баримтлан гуравдагч этгээдээс гаргасан “ ... 633 м.кв газраар кадастрын мэдээллийн санд бүртгэснийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 45 дугаар зүйлийн 45.1.2, 45.2, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүхийн зардалд нийт 2485637 /хоёр сая дөрвөн зуун наян таван мянга зургаан зуун гучин долоон/ төгрөгийг хариуцагч Дундговь аймгийн Засаг даргаас нөхөн гаргуулсугай.  

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгөөс 70200 төгрөгийг болон гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 70200 төгрөгийг аймгийн татварын хэлтсийн данснаас, мөн хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгосугай.

Энэ  шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол  гаргах эрхтэй.  

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.