Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-10-10
Дугаар 16
Хэргийн индекс 124/2019/0016/з
Шүүх Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Дүгэрсүрэнгийн Алтанцэцэг
Нэхэмжлэгч Г.С ТББ
Хариуцагч Бөхмөрөн сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.5 дахь хэсгүүдэд заасныг  баримтлан нэхэмжлэгч “Г.С” төрийн бус байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Бөхмөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 сарын 14-ний өдрийн 9/09 дугаартай тогтоолоор байгаль хамгаалах,байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулахаар шийдвэрлэгдсэн 14 сая төгрөгийн санхүүжилтийг “Г.С” ТББ-д олгохгүй байгаа Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бусад тооцож, 14 сая төгрөгийн санхүүжилтийг “Гулзатын санаачилга” ТББ-д олгохыг Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргад даалгасугай. 

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч “Г.С” төрийн бус байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргын тамгын газраас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Гулзатын санаачилга” төрийн бус байгууллагад олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.