Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-10-14
Дугаар 14
Хэргийн индекс 124/2019/0019/з
Шүүх Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Дүгэрсүрэнгийн Алтанцэцэг
Нэхэмжлэгч Ц.Г
Хариуцагч Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд Ц.Б
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Г хариуцагч Улаангом сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б нарын байгуулсан “Хариуцагчийн зүгээс иргэн Ц.Г Улаангом сумын 2-р багийн нутаг дэвсгэр “Арсай”-д Ц.Б эзэмшлийн талбайгаас дээш хадлангийн зохиулалттай 8 га газарт хэмжилт хийж кадастрын зурагт өөрчлөлт оруулж өгөх, Энэ асуудлаар дахин маргаан гаргахгүй бөгөөд энэхүү гэрээг үндэслэн нэхэмжлэгч иргэн Ц.Г нэхэмжлэлээсээ татгалзаж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх” тухай эвлэрлийн гэрээг баталж, иргэн Ц.Г-ын нэхэмжлэлтэй Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдох /124/2019/0019/з индекстэй/ захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Г-аас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.