Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-09-30
Дугаар 13
Хэргийн индекс 124/2018/0030/з
Шүүх Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Түмэнжаргалын Оюунгэрэл
Нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнговь сумын Засаг дарга
Хариуцагч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд З.Г, Н.Ц, Б.Ц, Т.Д, Ц.Ж, Б.К, З.Б
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ.

     1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66.1, 68.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнговь сумын Засаг дарга Д.Н, хариуцагч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга С.Л нарын эвлэрэл болон нэхэмжлэгч Зүүнговь сумын Засаг даргын “Баруунтуруун сумын Засаг даргын 2014 оны 06 сарын 09-ний өдрийн 59, 2005 оны 5 сарын 22-ны өдрийн 33, 2016 оны 01 сарын 20-ны өдрийн А/11 дугаартай захирамжуудын Б.Ц, З.Б, Т.Д, Н.Ц, Б.К, Ц.Ж, З.Г нарт холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох тухай“ нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, Зүүнговь сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргад холбогдох /124/2018/0033/з дугаар индекстэй/ хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

         4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

  ШҮҮГЧ                                     Т.ОЮУНГЭРЭЛ

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.