Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-01-09
Дугаар 118/ШШ2019/0003
Хэргийн индекс 118/2018/0024/З
Шүүх Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Нямын Амарзаяа
Нэхэмжлэгч Ч.Пү
Хариуцагч Нийгмийн даатгалын хэлтэс
Хариуцагчийн төрөл яамны харьяа болон харьяа бус захиргааны акт гаргадаг бие даасан агентлаг,
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 25 дугаар зүйлийн 25.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Пү-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн тухай Б/55 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ч.Пү-г Завхан аймгийн Цагаанчулуут сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Ч.Пү-гийн ажилгүй байсан хугацааны цалин 1665586 төгрөгийг Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулж, хуульд заасан хувь хэмжээгээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, татварыг тооцож, холбогдох дэвтэрт бичилт хийж олгохыг хариуцагч Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Пү-д олгосугай.

4. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай 47 дугаар захирамжийн үйлчлэл дуусгавар болохыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.03.20 221/МА2019/0160 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Цэндийн Цогт Ч.П Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга