Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-05-20
Дугаар 229
Хэргийн индекс 128/2019/0301/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Доржготовын Чанцалням
Нэхэмжлэгч “ЖДБЭ” ХХК
Хариуцагч АМГТГ, УУХҮЯ
Хариуцагчийн төрөл яамны харьяа болон харьяа бус захиргааны акт гаргадаг бие даасан агентлаг,
Гуравдагч этгээд -
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг тус тус баримтлан “ЖДБЭ” ХХК -ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “ЖДБЭ” ХХК-ийн эзэмшиж байсан XV-012762 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан” талбайтай бүхэлдээ давхцаж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон харилцаа байсныг тогтоож, тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөн олговор олгох асуудлыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу шийдвэрлэхийг үүрэг болгосон Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг биелүүлэхгүй байгаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, АМГТГ-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, холбогдох хууль журмын  дагуу шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                          ШҮҮГЧ                                     Д.ЧАНЦАЛНЯМ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.