Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-05-29
Дугаар 332
Хэргийн индекс 128/2019/0155/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Цэнд-Аюушийн Мөнхзул
Нэхэмжлэгч Ж ХХК
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс
Хариуцагчийн төрөл Монгол Улсын яам
Гуравдагч этгээд -
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.20, 20 дугаар зүйлийн 20.3, 32 дугаар зүйлийн 32.1, Захиргааны ерөнхий хуулийн  4 дүгээр зүйлийн 4.2.8, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ж” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газар, тус газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж,  “Ж” ХХК (ГХО)-д олгосон байсан XV-019690 тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор гаргасан зардал болох сонгон шалгаруулалтын үнэ, тусгай зөвшөөрлийн төлбөр, эрх олгох үйлчилгээний хөлс болон захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг барагдуулах шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Ж” ХХК/ГХО/-аас малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн үнэнд төлсөн 375,378,285, XV-019690 тоот тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрт төлсөн 1,581,000, 2 дахь жилийн төлбөрт төлсөн 3,160,663.6, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл түүний эрх олгох үйлчилгээний хөлсөнд төлсөн 3,000,000, нийт  383,119,948.6/гурван зуун наян гурван сая нэг зуун арван есөн мянга есөн зуун дөчин найман төгрөг, зургаан мөнгө/ төгрөгийг буцаан олгохыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд 23,500,000.00/хорин гурван сая таван зуун мянган төгрөг/ төгрөгийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.