Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-06-05
Дугаар 350
Хэргийн индекс 128/2018/0464/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Цэнд-Аюушийн Мөнхзул
Нэхэмжлэгч Х-У ХК
Хариуцагч Багануур дүүргийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд “Б М М” ХХК, Ж-А” ХХК
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан Багануур дүүргийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 442, 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 512 дугаар захирамжуудын “Дорнын говь” ХХК-д, 2009 оны 12 дугаар барын 10-ны өдрийн 496 дугаар захирамжийн “Жаст групп” ХХК-д, 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/222 дугаар захирамжийн “Жаст-Агро” ХХК-д, 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/172 дугаар захирамжийн “Багануур мах маркет” ХХК-д холбогдох хэсгийн “Х-У” ХК-ийн өмчлөлийн төмөр замын болон дундын ашиглалтын гол төмөр замын доорх газрыг оролцуулан эзэмшүүлсэн хэсгийг 3/гурван/ сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч Багануур дүүргийн Засаг дарга нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалган тогтоож, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангасан захиргааны шинэ акт гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан Багануур дүүргийн Засаг дарга нь шүүхээс тогтоосон 3 /гурван/ сарын хугацаанд захиргааны шинэ акт гаргаагүй тохиолдолд Багануур дүүргийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 442, 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 512 дугаар захирамжуудын “Дорнын говь” ХХК-д, 2009 оны 12 дугаар барын 10-ны өдрийн 496 дугаар захирамжийн “Жаст групп” ХХК-д, 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/222 дугаар захирамжийн “Жаст-Агро” ХХК-д холбогдох хэсгийн “Х-У” ХК-ийн өмчлөлийн төмөр замын болон дундын ашиглалтын гол төмөр замын доорх газрыг оролцуулан эзэмшүүлсэн хэсгүүд хууль бус байсанд, мөн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/172 дугаар захирамжийн “Багануур мах маркет” ХХК-д холбогдох хэсгийн “Х-У” ХК-ийн өмчлөлийн төмөр замын болон дундын ашиглалтын гол төмөр замын доорх газрыг оролцуулан эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болсонд тус тус тооцсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр  зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х-У” ХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.08.28 221/МА2019/0446 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Энхбатын Зоригтбаатар Х.У ХХК Багануур дүүргийн Засаг дарга
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.12.23 02 Улсын дээд шүүх Бямбаагийн Мөнхтуяа Х ХК Багануур дүүргийн Засаг дарга