Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-01-09
Дугаар 115/ШШ2020/0001
Хэргийн индекс 115/2019/0016/З
Шүүх Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Сураагийн Отгонтуяа
Нэхэмжлэгч Д.Н
Хариуцагч ДГА-ийн ЗД, аймгийн ГХБХБГ
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Ц.А
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

             Захиргааны  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.3, 106.3.4, 106.3.12 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Нийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн #2019-2074 дугаартай газрын дахин цахим дуудлага худалдааны ялагч нэхэмжлэгч Д.Н-тэй гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тухайн дуудлага худалдааны ялагчийн гэрээг нэхэмжлэгч Д.Н-тэй байгуулахыг Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгаж, Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдааг дахин зохион байгуулах тухай” А/592 дугаар захирамжийн холбогдох хэсэг буюу хавсралтын 4 дэх заалтыг хууль бус байсан болохыг тогтоосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч тус бүрээс 35.100 төгрөгийг гаргуулан, нийт 70.200 төгрөгийг нэхэмжлэгч Д.Н-т буцаан олгосугай.

          3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114. 1 дэх зүйлд зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ОТГОНТУЯА

                   ШҮҮГЧИД                                   Б.СИЙЛЭГМАА

                                                                       Б.МӨНХЗУЛ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.