Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2020-01-29
Дугаар 115/ШШ2020/0003
Хэргийн индекс 115/2019/0019/З
Шүүх Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Балжиннямын Сийлэгмаа
Нэхэмжлэгч "Аргалын уулын эрдэнэс" ЗБ нөхөрлөл
Хариуцагч ДГА-ийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

             1. Захиргааны ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.4.5, 2.4.6, 56 дугаар зүйлийн 56.3, 56.4, Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “АУЭ” ЗБ нийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/573 дугаар захирамжийн 6 дугаар заалтын “АУЭ” ЗБ нд холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч “АУЭ” ЗБ нийн, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга болон тус сумын Байгаль орчин, уул уурхай хариуцсан мэргэжилтний 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Мэдэгдэх хуудас”-ыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж,  холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорноговь аймгийн Засаг дарга /түүний Тамгын газар/-аас 70200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “АУЭ” ЗБ нд буцаан олгосугай.

           4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болон давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.СИЙЛЭГМАА


 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.