Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2020-02-06
Дугаар 05
Хэргийн индекс 112/2019/0032/З
Шүүх Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Энхжаргалын Золбадрах
Нэхэмжлэгч Н.Б
Хариуцагч Х.Л
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Я.Б нар
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.13 дах хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт зааснаар Н.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Ж.Б, Г.С, И.Д, Я.Б, Б.Т нарын хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай 24 дүгээр тогтоолын И.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, бусад төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн хэсгийг хэвээр үлдээсүгэй. 

         2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

           4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Э.ЗОЛБАДРАХ

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.