Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-11-13
Дугаар 28
Хэргийн индекс 119/2019/0001/з
Шүүх Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Баттуулайн Болормаа
Нэхэмжлэгч С.Э
Хариуцагч ОАЗДДБСУГ-ын дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь  заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.С-ийн “Орхон аймгийн Баян-Өндөр сумын 26 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийг сонгон шалгаруулах 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын” шалгалтын Э.С-ийн ярилцлагын шалгалтанд авсан 9.8 оноог хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзугай.

            2. Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн  11 дүгээр зүйлийн 11.5, Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1.7, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугааар зүйлийн 37.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Э.С-ийн “Ярилцлагын шалгалтыг дахин үнэлж дүнг гаргах шалгалтын комиссыг байгуулах акт гаргахыг даалгах”, “2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах комиссын дүгнэлтийн Э.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

             4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Б.БОЛОРМАА

                       ШҮҮГЧИД                                          Б.МӨНХЖАРГАЛ  

                                                                      Г.ГАНТУЯА

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.