Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-10-17
Дугаар 24
Хэргийн индекс 159/2019/0006/з
Шүүх Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Доржийн Сарангэрэл
Нэхэмжлэгч Г.Т
Хариуцагч САУБХ
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд С.О, Д.Д, П.О
Маргааны төрөл Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003.06.19/-ийн 3 дугаар зүйлийн 3.1, 13 дугаар зүйлийн 13.5.8, 15 дугаар зүйлийн 15.2, 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.1.1, 24 дүгээр зүйлийн 24.3, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2018.06.21/-ийн 7 дугаар зүйлийн 7.1, 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.1, Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2018.06.21/-ийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 19 дүгээр зүйлийн 19.4.2, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Г.Т-ын САУБХ-т холбогдуулан гаргасан “Эрхийн улсын бүртгэлийн Ү-1301000923 дугаарт бүртгэлтэй, САУБХ-ээс 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000635189 гэрчилгээг иргэн Д.Д-д, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр №000622975 гэрчилгээг С.О-т, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр №000635224 гэрчилгээг П.От олгосон бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.САРАНГЭРЭЛ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2020.01.14 221/МА2020/0040 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Доржгочоогийн Баатархүү Г.Т Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс