Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2020-02-10
Дугаар 05
Хэргийн индекс 122/2019/0040/з
Шүүх Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Бяхаржавын Баярцогт
Нэхэмжлэгч А.Ч
Хариуцагч Ч.Т, Ч.Н
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн хяналт шалгалт
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалт, 20 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Чаас Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалт дотоод аудитын тасгийн дарга, улсын байцаагч Ч.Н, тэтгэмжийн улсын байцаагч Ч.Т нарт холбогдуулан гаргасан “Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 46 тоот хууль зөрчсөн актыг хүчингүй болгуулах” шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.       
       
                     


            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БАЯРЦОГТ       










 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.