Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2020-01-13
Дугаар 123/ШШ2020/0002
Хэргийн индекс 123/2020/0003/З
Шүүх Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Чирчинийн Одсүрэн
Нэхэмжлэгч Б.Т ХХК
Хариуцагч М.Х.Г-н У.Б
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч
  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Т ХХК-ийн нэхэмжлэлтэй Төв аймгийн МХГ-н Б.О.У.Бид холбогдох “Төв аймгийн МХГ-н Б.О.У.Б Х.Н-н 2019 оны 08 сарын 15-ны өдрийн дугаар 190415, Бараа тээврийн хэрэгслийг түр саатуулах мэдэгдэл илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.4  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

        3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай. 

  

              

 

ШҮҮГЧ                                Ч.ОДСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.