Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2020-01-28
Дугаар 03
Хэргийн индекс 117/2019/0014/З
Шүүх Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Буянтогтохын Сугиржав
Нэхэмжлэгч С.Г
Хариуцагч Б.О
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд А.М
Маргааны төрөл Хуулийн этгээдийн улсын бүртгэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн  106.1, 106.2, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар  зүйлийн 22.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн  тухай хуулийн 22 дугаар  зүйлийн 22.1, Захиргааны ерөнхий хуулийн 37дугаар  зүйлийн 37.1, 47 дугаар  зүйлийн 47.1.6, 47.2-д заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгч Сын хариуцагч Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн  хуулийн этгээдийн улсын бүртгэгч Б.От  хариуцуулан  гаргасан “О ХХК-ий үүсгэн байгуулах баримт  бичигт өөрчлөлт  оруулсан хувьцаа эзэмшигчийн өөрчлөлттэй холбоотой компаний 2011 оны 4-р сарын 4-ний өдрийн дүрмийг бүртгэсэн бүртгэл, А.Мыг О ХХК-ий  хувьцаа эзэмшигч гишүүнээр бүртгэсэн 2011 оны  4-р сарын 4-ний  өдрийн бүртгэл, О ХХК-ий үүсгэн байгуулагчдын 2018 оны 5-р сарын 21-ний өдрийн компаний дүрмийг улсын бүртгэлд бүртгэсэн  бүртгэлийг  тус тус илт хуулт  бус болохыг тогтоолгох тухай“ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн  48-р зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод  хэвээр үлдээж, хариуцагч  улсын тэмдэгтийн  хураамж   төлөхгүйг дурьдсугай.

Захиргааны хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт  заасны дагуу хэргийн  оролцогч , тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн  дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй.

 

         

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.С.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.