Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2020-03-16
Дугаар 07
Хэргийн индекс 159/2019/0023/З
Шүүх Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Лидагийн Одбаатар
Нэхэмжлэгч Ж.Ө
Хариуцагч Сэ УБХ
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 7, 12 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Ө Б.Б, Б.Б нарын Я.Б овоглосон Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 1988 оны 02 дугаар сарын 09-ний өдөр олгосон 08, 168 дугаартай улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сэлэнгэ аймгийн Сант сумын 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаар бүхий гэрлэлтийн бүртгэлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлд зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Л.ОДБААТАР

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2020.06.13 221/МА2020/0316 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Дэмбэрэлийн Батбаатар Ж.Ө Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийн хэлтэс