Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-09-25
Дугаар 604
Хэргийн индекс 128/2019/0310/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Цогийн Одмаа
Нэхэмжлэгч Ф ХХК
Хариуцагч ХЗДЯ, УБЕГ
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохируулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд -
Маргааны төрөл Хуулийн этгээдийн улсын бүртгэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Бүгд найрамдах Франц улсын засгийн газар, Монгол улсын засгийн газар хоорондын конвенц”-ийн 4 дүгээр зүйл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2003/-ийн 22 дугаар зүйлийн 22.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2018/-ийн 22 дугаар зүйлийн 22.1, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5-д заасныг тус тус баримтлан “Ф” ХХК-иас УБЕГт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, УБЕГ 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 8/1630 тоот албан бичиг, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 6/2601 тоот албан бичгийг тус тус хүчингүй болгож, “Ф” ХХК-ийг гадаад хөрөнгө оруулалттай компанийн бүртгэлээс хасахыг УБЕГт даалгаж, “Ф” ХХК-ийн төлсөн 54.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжаас илүү улсын тэмдэгтийн хураамж, төлбөр авахгүйгээр, шинээр бүртгүүлэхийг шаардахгүйгээр “Ф” ХХК-ийг Орхон аймгийн Улсын бүртгэл рүү шилжүүлэхийг УБЕГт даалгаж, “Ф” ХХК-д бусад Монгол компаниудын адил хугацаагүй “Гадаадын хөрөнгө оруулалттай” гэдэг бичиггүй шинэ гэрчилгээг шууд эсхүл Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээрээ олгохыг УБЕГт даалгаж, “Ф” ХХК-ийн УБЕГт төлсөн 54 000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжаас өөр ямар нэг улсын тэмдэгтийн хураамж, төлбөр авахгүйгээр, шинээр бүртгүүлэхийг шаардахгүйгээр “ “Ф” ХХК-ийн өөрийн хөрөнгийг 16 580 000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 204 060 000 төгрөг болгож, компанийнхаа дүрэмд энэ өөрчлөлтийг оруулсан, компанийн хувьцааны нэрлэсэн үнийг 10 000 байснаас 1 000 төгрөг болгосон, компанийн хаягийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-13-40 байсныг тус сумын Эрдэнэ багийн 10Б-1А болгосон, компанийн утасны дугаарыг 95900613 болгосон, компанийн үүсгэн байгуулагчийн хувийн хаягийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 10Б-1Б болгосон, компанийн үүсгэн байгуулагчийн хувийн утасны дугаарыг 88839235 болгосон, компанийн үүсгэн байгуулагч Henri de Solages / Хэнри дэ Солажэс/-ийг гүйцэтгэх захирал болгосон” гэсэн өөрчлөлтүүдийг шууд эсхүл Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээрээ бүртгэж, тус өөрчлөлттэй шинэ дүрмийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээрээ бүртгэхийг УБЕГт даалгаж, нэхэмжлэгчид учирсан хохирол болох томилолтын зардал 116.500 төгрөгийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасны дагуу “Ф” ХХК-ийн УБЕГ, ХЗДЯанд холбогдуулан гаргасан “...дотоодын ажил, хэвлэлийн зардал, орчуулгын зардал, нотариатын зардал, шуудангийн зардал, олон улсын гэрээнүүдийн зардал гэх нийт 700.680 төгрөгийн хохирол гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан Хууль зүй, дотоод хэргийн дотоод хэргийн яаманд холбогдуулан гаргасан “ХЗДЯны 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1-4/362 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “Ф” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1 , 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /Далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

              5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.