Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2020-04-06
Дугаар 06
Хэргийн индекс 114/2020/0002/З
Шүүх Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Жамъянхоролын Оюунчимэг
Нэхэмжлэгч "Г.О" ХХК
Хариуцагч Орхон сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд " Р.П.М" ХХК
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

                                                        ЗАХИРАМЖЛАХ нь:

 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дүгээр зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Г.О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргад холбогдох “Дархан-Уул аймаг Орхон сумын Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 25-ны №233 тоот захирамжаар “Г.О” ХХК-ийн эзэмшиж байгаа газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа хууль бус эс үйлдэхүйг тогтоож, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээний хугацааг хуулийн дагуу сунгахыг Орхон сумын Засаг даргад даалгуулах тухай”  нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

       3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй болохыг дурдсугай.

       4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхгүй болохыг нэхэмжлэгч талд  мэдэгдсүгэй.

 

 

                                    ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНЧИМЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.