Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2020-01-06
Дугаар 02
Хэргийн индекс 121/2018/0021/з
Шүүх Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Цэдэн-Ишийн Нэргүй
Нэхэмжлэгч Ч.М
Хариуцагч Б.Б
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд Д.Б
Маргааны төрөл Тусгай зөвшөөрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-т заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батзоригийн дүгнэлттэй мөн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б-д холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд томилогдон оролцсон Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.М нь “Өвөрхангай аймгийн Хархорин сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б-н 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0063661 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах”-ыг хүссэн дүгнэлтээс бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дугаарт зааснаар нэхэмжлэгч /прокурор/ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2, 122 дугаар зүйлийн 122.2 дугаарт тус тус зааснаар хэргийн оролцогчид энэхүү шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2018.11.22 21 Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Баясахын Сугар Т.У Говь-Алтай аймгийн Засаг дарга
2019.11.01 10 Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Баясахын Сугар Хархорин сум дахь Прокурорын газар Хархорин сумын Байгаль орчны хяналтын Улсын байцаагч Б.Б
2020.01.06 02 Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Цэдэн-Ишийн Нэргүй Ч.М Б.Б
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.09.05 221/МА2019/0458 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Сосорын Мөнхжаргал Ө а-ийн Х д с Д-ын П-ын г-ын х-ын п-ын дүгнэлттэй Өвөрхангай аймгийн Хархорин сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.11.18 372 Улсын дээд шүүх Гочоогийн Банзрагч ӨХА-ийн ХХ сум дахь СД-ын ПГХ-ын Прокурор Ч.Б-ийн дүгнэлттэй тус аймгийн ХХ сумын БОХУБ-д
2019.12.02 397 Улсын дээд шүүх Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ "Г" ХХК Д аймгийн УБХ