Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-08-23
Дугаар 510
Хэргийн индекс 128/2018/0125/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Александрын Сарангэрэл
Нэхэмжлэгч ОУ ХХК
Хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Ц, Д.Б нар
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохируулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд -
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4,, 74.3,  Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-д заасныг баримтлан “ОУ” ХХК-ийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Ц, Д.Б нарт холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Ц, Д.Б нарын үйлдсэн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 242017136 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэсэн шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид гомдол гаргагчаас төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.