Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-08-27
Дугаар 520
Хэргийн индекс 128/2016/0238/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Александрын Сарангэрэл
Нэхэмжлэгч Дсн НҮТББ
Хариуцагч БОАЖС
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд -
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2, 3, 5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Дсн” НҮТББ-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321-р тушаалын “ЭНА” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж,  “нэхэмжлэгч “Дсн” НҮТББ-ын 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 05/14 тоот газар ашиглах тухай хүсэлт болон Богдхан-Уулын Дархан цаазат гаэрын хамгаалалтын захиргааны 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн санал хүргүүлэх тухай 396 дугаар албан бичигт тусгагдсан 10 солбицлын цэг бүхий 7,01 га газрыг нэхэмжлэгчид ашиглуулахыг хариуцагчид даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “Дсн” НҮТББ, гуравдагч этгээд “ЭНА” ХХК-ийн газар ашиглах хүсэлт, холбогдох материалыг хуульд заасны дагуу дахин хянан үзэж, сонголт хийн дахин шинэ акт гаргах хүртэл Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/32*-р тушаалын “ЭНА” ХХК-д холбогдох хэсгийг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгөөс 35.200 төгрөгийн хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2017.01.30 83 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Цогийн Одмаа Дулаан сэтгэл нийгэмлэг НҮТББ Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
2018.11.16 726 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Амгалангийн Насандэлгэр Д.С.Н НҮТББ Б.О.А.Ж.С
2019.08.27 520 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Александрын Сарангэрэл Дсн НҮТББ БОАЖС
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2017.05.02 221/MA2017/0230 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Эрдэмбилэгийн Лхагвасүрэн “Дулаан сэтгэл нийгэмлэг” НҮТББ Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
2017.05.03 221/МА2017/0320 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Эрдэмбилэгийн Лхагвасүрэн Д С Н ТББ Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
2019.01.23 221/МА2019/0045 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Цэндийн Цогт "Д с н" НҮТББ Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
2019.11.07 221/МА2019/0576 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Сосорын Мөнхжаргал "Д с н" НҮТББ Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2017.10.09 353 Улсын дээд шүүх Гочоогийн Банзрагч "Д с н" НҮТББ Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
2019.03.20 77 Улсын дээд шүүх Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ "Д с н" ТББ БОАЖС
2020.01.13 33 Улсын дээд шүүх Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ “Д с н” ТББ Байгаль орчин, аялал жуулчлалын сайд