Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-03-15
Дугаар 180
Хэргийн индекс 128/2016/0127/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Александрын Сарангэрэл
Нэхэмжлэгч НУАХ НҮТББ-ын тэргүүн О.Ц
Хариуцагч АМГТГКХ
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохируулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд СМ ХХК, МУЗГ
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.3, 49.3.5, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.5, 5.1.6, 5.1.8, 6 дугаар зүйлийн 6.1.6, 6.1.8, 6.1.11, 6.1.16, 27 дугаар зүйлийн 27.1, Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-39.1.3, 39.1.5, 39.1.7, 56 дугаар зүйлийн 56.1.7-д заасныг тус тус удирдлага болгон  “НУАХ” НҮТББ-ын АМГТГКХД холбогдуулан гаргасан “”СМ” ХХК-ийн эзэмшилд байх 372А, 431А, 5082А, 10810А ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болохыг АМГТГКХД даалгаж өгнө үү.” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, “СМ” ХХК-ийн эзэмшлийн 372А, 431А, 5082А, 10810А ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлахаас татгалзсан хариуцагч АМГТГКХ-н даргын татгалзлыг хууль бус болохыг тогтоож,  “СМ” ХХК-ийн эзэмшлийн 372А, 431А, 5082А, 10810А ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг” цуцлахыг хариуцагч АМГТГКХД даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.