Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-08-26
Дугаар 515
Хэргийн индекс 128/2019/0264/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Александрын Сарангэрэл
Нэхэмжлэгч Ж.Т
Хариуцагч БЗД БХ
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд ГБ ХХК
Маргааны төрөл Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003/-ийн 13 дугаар зүйлийн 13.5.1, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Т-аас Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4-р хороо Доржийн гудамжны 3**-р байрны 3* тоот 2 өрөө 28,66 м2 төлбөр нь дууссан, бусадтай ямарваа нэгэн хөрөнгийн маргаан байхгүй орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс өмчлөгч иргэн Ж овогтой Т-ын нэр дээр гаргуулахыг даалгах. гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4-р хороо Доржийн гудамжны 3**-р байрны 3* тоот 2 өрөө 28,66 м2 орон сууцыг иргэн Жамбалжав овогтой Тэгшжаргалын нэр дээр бүртгэх-ийг Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.