Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-08-29
Дугаар 530
Хэргийн индекс 128/2019/0130/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Александрын Сарангэрэл
Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор В.О
Хариуцагч Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуйн халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Б
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд -
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн прокурор В.О-ээс гаргасан Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.Б-ийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр дадлагажигч Б.П-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 100.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, шийтгэл оногдуулсан 0176601 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэсэн Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.Б-т холбогдуулан гаргасан дүгнэлтийн зарим хэсгийг ханган, Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.Бийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 0176601 дугаартай шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.