Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-08-22
Дугаар 507
Хэргийн индекс 128/2018/0772/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Александрын Сарангэрэл
Нэхэмжлэгч Д.Б
Хариуцагч НЗД, УБЕГ
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Л.Ц, Ц.Э
Маргааны төрөл Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4, 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 7 дугаар зүйлийн 7.1, 13 дугаар зүйлийн 13.5.1, 13.5.3, 13.5.7, 13.9, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-аас Нийслэлийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2003 оны 344 дүгээр захирамжийн Д.Д-д газар өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгож, маргаан бүхий газрыг Д.Б-ын нэр дээр газар өмчлүүлэхийг даалгах, улсын бүртгэлийн 2004 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Ү-2203011418 дугаартай өмчлөх эрхийн бүртгэл, 2004 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Г-2203000615 дугаартай өмчлөх эрхийн бүртгэлийг тус тус хүчингүй болгож, газар, байшинг Д.Б-ын нэр дээр бүртгэхийг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаас Нийслэлийн Засаг даргын 2003 оны 344 дүгээр захирамжийн Д.Д-д газар өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгож, улсын бүртгэлийн 2004 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Ү-2203011418 дугаартай өмчлөх эрхийн бүртгэл, 2004 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Г-2203000615 дугаартай өмчлөх эрхийн бүртгэлийг тус тус хүчингүй болгож гэсэн хэсгийг хангаж, маргаан бүхий газрыг Д.Б-ын нэр газар өмчлүүлэхийг даалгах, газар, байшинг Д.Б-ын нэр дээр бүртгэхийг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 344 дүгээр захирамжийн Д.Д-д газар өмчлүүлсэн хэсэг, улсын бүртгэлийн 2004 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Ү-2203011418 дугаартай өмчлөх эрхийн бүртгэл, 2004 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Г-2203000615 дугаартай өмчлөх эрхийн бүртгэлийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгөөс 35.200 төгрөгийн хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газраас тус тус хуваан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.