Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2020-01-21
Дугаар 54
Хэргийн индекс 128/2019/0793/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Бямбаагийн Мөнх-Эрдэнэ
Нэхэмжлэгч Х.М.М ХХК
Хариуцагч С.Я, БГД-ын ХААА, НЗД-ын тамгын газар
Хариуцагчийн төрөл Монгол Улсын яам
Гуравдагч этгээд Н.С ХХК
Маргааны төрөл Тендер
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 25 дугаар зүйлийн 25.1, 28 дугаар зүйлийн 28.7.3, 28.7.4, 47 дугаар зүйлийн 47.2.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Х.М.М” ХХК-ийн нэхэмжлэлтэй БГД-ын ХАААнд холбогдох “2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 3** дугаар “гэрээ байгуулах эрх олгох тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах, тендерийг дахин зарлахыг даалгах”,  НЗД-ын тамгын газарт холбогдох “НЗД-ын тамгын газар болон “Н.С” ХХК-иудын хооронд байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн БГД-ХААА/УТ-19-** тоот “Баянгол шинэ өргөө орон нутгийн нутгийн өмчит тохижилт үйлчилгээний газрын тохижилт үйлчилгээний машин, тоног төхөөрөмжийн шинэчлэлтийн нийлүүлэх гэрээ”-г хүчингүй болгуулахыг хүссэн” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн С.Яны 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 6-1/63** тоот “гомдол хянасан тухай”, БГД-ын ХАААны 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 3** дугаар “тендерт шалгараагүй тухай” захиргааны актыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.