Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-02-01
Дугаар 86
Хэргийн индекс 128/2018/0216/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Дашравдангийн Халиуна
Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн 2, 3, 4, 9, 12 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурал
Хариуцагч Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчид
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал
Гуравдагч этгээд -
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 23 дугаар зүйлийн 23.4, Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3, 47.1.6  дахь заалтыг тус тус баримтлан “Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын тус дүүргийн 2, 3, 4, 9, 12 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хуралд холбогдох хэсгүүдийг, тус дүүргийн 2 дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан, тус хуралдаанаас гаргасан 2 дугаар “Хурлын даргыг сонгох тухай”, 3 дугаар ”Хурлын тэргүүлэгчдийг сонгох тухай”, 4 дүгээр “Засаг даргыг сонгох тухай”, 3 дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан, тус хуралдаанаас гаргасан 2 дугаар “Хурлын даргыг сонгох тухай, 3 дугаар ”Хурлын тэргүүлэгчдийг сонгох тухай”, 4 дүгээр “Засаг даргыг сонгох тухай”, 4 дүгээр хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан, тус хуралдаанаас гаргасан 3 дугаар “Хурлын даргыг сонгох тухай, 4 дүгээр ”Хурлын тэргүүлэгчдийг батлах тухай”, 5 дугаар “Засаг даргыг сонгох тухай”, 9 дүгээр хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан, тус хуралдаанаас гаргасан 2 дугаар “Хурлын даргыг сонгох тухай, 3 дугаар ”Хурлын тэргүүлэгчдийг сонгох тухай”, 4 дүгээр “Засаг даргыг сонгох тухай”, 12 дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан, тус хуралдаанаас гаргасан 2 дугаар “Хурлын даргыг сонгох тухай, 3 дугаар ”Хурлын тэргүүлэгчдийг сонгох тухай”, 4 дүгээр “Засаг даргыг сонгох тухай” тогтоолуудыг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн “Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны “Тооллогын комисс байгуулах тухай” 1 дүгээр, 3 дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны “Тооллогын комисс байгуулах тухай” 1 дүгээр, 4 дүгээр хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны “Тооллогын комисс байгуулах тухай” 2 дугаар, “Тооллогын комиссыг татан буулгах” тухай 6 дугаар, 9 дүгээр хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны “Тооллогын комисс байгуулах тухай” 1 дүгээр, 12 дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны “Тооллогын комисс байгуулах тухай 1 дүгээр тогтоолуудыг тус тус илт хууль бус акт болохыг тогтоолгох тухай” шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч “Хан-Уул дүүргийн 2, 3, 4, 9, 12 дугаар хорооны 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын Тооллогын комиссын “санал хураасан дүнгийн тухай” тогтоолуудыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурьдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нар нь шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад гомдол гаргах эрхгүй бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийн бусад заалтад шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  тайлбарласугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.02.01 86 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Дашравдангийн Халиуна Хан-Уул дүүргийн 2, 3, 4, 9, 12 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурал Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчид
2019.02.01 0086 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Дашравдангийн Халиуна Хан-Уул дүүргийн 2, 3, 4, 9, 12 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурал, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчид, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурал, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурал, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурал, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурал, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурал,
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.03.27 221/МА2019/0177 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Ганзоригтын Билгүүн .... дүүргийн .... дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлууд ... дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчид, ... дүүргийн ... дугаар хороодын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлууд
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.05.20 165 Улсын дээд шүүх Гочоогийн Банзрагч ... дүүргийн ... дугаар хороодын ИНХ ... дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, ... дүүргийн ... дугаар хороодын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлууд