Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-12-04
Дугаар 0029
Хэргийн индекс 125/2018/0051/З
Шүүх Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Сономпилын Оюунгэрэл
Нэхэмжлэгч Х.М
Хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд А.М
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 9 сарын 07-ны өдрийн Б/40 дугаартай “А.М-д ажил хавсран гүйцэтгүүлэх тухай” 2019 оны 1 сарын 16-ны өдрийн 02 дугаартай “А.М-ыг ажилд томилох тухай” тушаалуудыг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1, 17 дугаар зүйлийн 17.1, 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг тус тус баримтлан Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагчийн албан тушаалын орон тоонд сонгон шалгаруулалт явуулахыг хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад даалгаж, нэхэмжлэгчийн “2019 оны 9 сарын 02-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан  авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.03.21 06 Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Ганболдын Янжиндулам Х.М Нийгмийн даатгалын хэлтэс
2019.12.04 0029 Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Сономпилын Оюунгэрэл Х.М Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс
2021.01.18 02 Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Чулуунхүүгийн Оюунсүрэн Х.М Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.05.23 221/МА2019/0294 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Энхтуяагийн Халиунбаяр Х.М Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, Нийгмийн даатгалын хэлтсийн сонгон шалгаруулах ажлын хэсэг
2020.02.13 221/МА2020/0116 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Эрдэмбилэгийн Лхагвасүрэн Х.М Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.10.02 294 Улсын дээд шүүх Дашдоржийн Мөнхтуяа Х.М Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, Нийгмийн даатгалын хэлтсийн сонгон шалгаруулах ажлын хэсэг