Шийдвэрийн төрөл | Шийдвэр |
---|---|
Огноо | 2019-09-25 |
Дугаар | 606 |
Хэргийн индекс | 128/2018/0619/З |
Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
Нэхэмжлэгч | Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ц.М |
Хариуцагч | Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.О |
Хариуцагчийн төрөл | улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч |
Гуравдагч этгээд | - |
Маргааны төрөл | Бусад |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч | 1. Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын “...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь заалтыг удирдлага болгон Нийтийн тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Оийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2226391 дугаартай шийтгэлийн хуудсаар Г.Мг 25.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Нийслэлийн прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. |
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |