Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-01-29
Дугаар 73
Хэргийн индекс 128/2018/0779/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Цэнд-Аюушийн Мөнхзул
Нэхэмжлэгч Эк ХХК
Хариуцагч АмгтгКх
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохируулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд -
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.1, 22.1.2, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Эк м” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “АмгтгКхд-н 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 267, 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 284 дүгээр шийдвэрүүдийн “Эк м” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, мөн хэлтсийн даргын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 112, 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 171 дүгээр шийдвэрүүдийг 3/гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан нөхцөл байдлуудыг тодруулж нотолсны үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь шүүхээс тогтоосон 3 /гурван/ сарын хугацаанд захиргааны шинэ акт гаргаагүй тохиолдолд “Эк м” ХХК-ийн XV-014656 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 112, XV-014714 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 171 дүгээр шийдвэрүүдийг хүчингүй болсонд тооцсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Эк м” ХХК-д олгосугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.