Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-10-24
Дугаар 726
Хэргийн индекс 128/2019/0573/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Цэнд-Аюушийн Мөнхзул
Нэхэмжлэгч Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Э
Хариуцагч МУЗГ, УУХҮЯ
Хариуцагчийн төрөл Монгол Улсын яам
Гуравдагч этгээд -
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг тус тус баримтлан Улсын Их Хурлын гишүүн С.Э-ээс МУЗГ, УУХҮЯ -д тус тус холбогдуулан гаргасан “Бүгд Найрамдах Энэтхэг улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах нефть боловсруулах үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэлийн бичиг баримтын хуулбарыг олгохыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, УУХҮЯ -д даалгах, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах нефть боловсруулах үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэлийн бичиг баримтын хуулбарыг олгохгүй байгаа Засгийн газрын хэрэг эрхлэх газар, УУХҮЯ-ны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.13-т тус тус заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болно.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.