Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-12-03
Дугаар 865
Хэргийн индекс 128/2018/0881/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Цэнд-Аюушийн Мөнхзул
Нэхэмжлэгч Т Ж
Хариуцагч Сзхд, Сзхаад
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохируулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд -
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Төрийн албаны тухай хууль/2002/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 16.1, 16.1.5, 18 дугаар зүйлийн 18.2, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.5, 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.6, 47.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Жн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Албан тушаал бууруулах тухай” 444 дүгээр тушаалын 1 болон 3 дахь заалт, Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 118, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 292 тоот тушаалуудыг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, Т.Жг Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй богосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Т.Жн ажилгүй байсан 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны олговорт олгох 29,226,227  /хорин есөн сая хоёр зуун хорин зургаан мянга хоёр зуун хорин долоон/ төгрөгөөс зохих татвар, суутгалыг хасч олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Санхүүгийн зохицуулах хороо, тус хорооны Ажлын албаны дарга нарт даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан Т.Жаас Сзхдд холбогдуулан гаргасан “Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 444 дүгээр тушаалын 4 дүгээр заалтыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.