Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-12-18
Дугаар 911
Хэргийн индекс 128/2018/0537/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Цэнд-Аюушийн Мөнхзул
Нэхэмжлэгч И б ш сан
Хариуцагч Амгтг, Амгтг Кхтд
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохируулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд -
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Цөмийн энергийн тухай хуулийн 112 зүйлийн 112.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19, 11.2, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “И б ш сан”-аас Амгтг, тус газрын Кхтдд холбогдуулан гаргасан “... 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 512 дугаар шийдвэрийг хүчингүй болгохоос татгалзсан Амгтг Кадастрын хэлтсийн даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, “Г” ХХК-д ашиглалтын MV-020634 тоот тусгай зөвшөөрлийг 2019 оны 09 дүгээр сарын 18-нд дахин олгосон Амгтг Кадастрын хэлтсийн даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 512 дугаар шийдвэрийг хүчингүй болгохыг Амгтг Кхтдд даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.13-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.