Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-12-17
Дугаар 904
Хэргийн индекс 128/2019/0711/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Цэнд-Аюушийн Мөнхзул
Нэхэмжлэгч М т ХХК
Хариуцагч Нгзба, СХдгзба
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд -
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Газрын тухай хуулийн 57 дугаар дугаар зүйлийн 57.3, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “Нийслэлийн болон Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын алба хууль бус үйл ажиллагаа явуулсан болохыг тогтоож, хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох 6,843,392 /зургаан сая найман зуун дөчин гурван мянга гурван зуун ерэн хоёр/ төгрөгийг Нийслэлийн болон Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албанаас хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн болон Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албанаас тус бүр 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.