Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-01-29
Дугаар 72
Хэргийн индекс 128/2018/0645/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Цэнд-Аюушийн Мөнхзул
Нэхэмжлэгч М ХХК, О ХХК, М ХХК, А НҮТББ
Хариуцагч Боажя
Хариуцагчийн төрөл Монгол Улсын яам
Гуравдагч этгээд -
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.7, Байгалын нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.34-д, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК, “О-А” ХХК“, “Мхмх” ХХК-иудын “Боажяны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын илүү төлбөр төлөхийг шаардсан шаардлагыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бусад тооцуулах, илт хууль бус актын улмаас “М т” ХХК-д 25,095,000, “Мхмх” ХХК-д 7.356.000, “О-А” ХХК-д 38.327.000 гаргуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан “А н” НҮТББ-ийн “Боажяны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын илүү төлбөр төлөхийг шаардсан шаардлагыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бусад тооцуулах, илт хууль бус актын улмаас “А н” НҮТББ-д 36.089.000 төгрөгийн хохирлыг гаргуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.2, 50 дугаар зүйлийн 50.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М т” ХХК-аас урьдчилан төлсөн 353,625.00 төгрөг “Мхмх” ХХК-аас урьдчилан төлсөн 202,846.00 төгрөг, “О-А” ХХК-аас урьдчилан төлсөн 419,785.00 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “А н” НҮТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 408,595.00 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.